Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-07
Зүгээр л бодсын...

     

     Миний сэтгэлийг илэрхийлэхэд хамгийн их тус болдог үнэнч туслахуудын минь нэг бол миний ... юмуу даа. Дээр нь сэтгэлийн хөдлөл ихтэй, мөрөөдөмтгий зан минь бүр нэмж ташуур өгнө. Энэ бүгдийг үзэг цаас нийлүүлэн бичсэний дараа одоо нэг санаа амарна.
     Цонхоор гадагшаа харахад тэнгэр бүрхэг, моддын навчис шарлаад газраар нэг хивс дэвсчихсэн юм шиг хөглөрчихсөн, нар үүлний цаанаас туяагаа чадан ядан дэлхий рүү тусгах гэж хичээж байгаа дүр зургийг харсан чинь өөрийн эрхгүй цээж рүү үл мэдэгдэх зүйл хүчтэй огшин ...
     Хэрвээ зүрхэнд хүчтэй булгилах тоолонд тоолуур ажиллаад тэр нь хязгаартай байдаг бол минийх аль дээр дуусаад хасах руугаа орчихсон байх байх даа...

| Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax