Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-05
Ээжийнхээ ачийг хариулахсан...

 

"Би ээждээ хайртай, ачийг нь заавал хариулна"

     Энэ үгийг хүн болгон л хэлдэг, биелүүлэх гэж ажиллаж хөдөлмөрлөж бас сурдаг. Гэхдээ бид нар яг яаж ачийг нь хариулах вэ гэдэг асуултын өмнө нилээд хэсэг эргэлздэг нь яриангүй үнэн, зарим нь бүр энэ талаар бодож ч үзээгүй байхад нөгөө хэсэг нь ээжийнхээ ачийг хариулах юмсан гэж өдрийн бодол шөнийн зүүд болж явдаг байх жишээтэй. Шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгвөл ачийг нь хариулдаг л гэнэ, тэгээд ачийг нь хариулчихсан хүн байдаг ч юмуу бүү мэд.
     Бид хорвоод амьдрах утга учирын нэг нь эхийн ач хариулахад байдаг юмуу даа. Зарим нь ээждээ зориулж дуу зохиосон байхад зарим нь тэр дууг нь амилуулсан байна. Бас нөгөө хэсэг нь аварга том суварга босгосон байх юм, бас нэг хэсэг бүлэг хүмүүс яахаа мэдэхгүй байхад бүүр эсрэгээрээ ээжийгээ зовоож байгаа хүн ч байх л юм. Харин миний бодлоор сайхан амьдрал, сайн хань, хөөрхөн хүүхдүүд аз жаргалтай элэг бүтэн гэр бүл чамд байгаад ээж чинь санаа зовох зүйлгүй бол (гэхдээ хүний ээж хүүхэддээ санаа зовохгүй байна гэж байхгүй л дээ...) одоо чи ээжийнхээ ачийг харилуж эхэллээ гэж болох юм. Чамайг яг тийм л хэмжээнд хүртэл ээж чинь арчилж байдаг бөгөөд эргээд би одоо ачийг нь хариулья гээд ухаан орох үед чинь хэтэрхий оройтсон байдаг нь ерөөсөө л хүний гэм биш зан. Нэг үгээр хэлвэл чи ээжийгээ баярлуулж жаргааж чадвал тэр нь чиний ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулж байгаа хэлбэр юмуу даа.
Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа зүүдлээгүй ээ
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын үзүүрээс
Миний хүү гарахгүй юмаа
Сайхан шүлэг бичиж гэнэ миний хүү
Амьтан хүн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ миний хүү
Раажаваар дуулж байна лээ
Сайн явна гэнэ миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ миний хүү
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй дээ
Амьд яваа чинь л ижийдээ
Алдар чинь юм шүү дээ
Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг савар хоёроо
Зөрүүлэн байж би чамайг санадаг
Аргал чулуу хоёрыг андууран түүж
Хүүгээ би санадаг аа
Алгаа миний хүү
Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн цагаан хаяад
Сав суутал нь би хүүгээ ширтлээ
Хүний хүү ээждээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна
Аа яадаг юм ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байхдаа муу хүү минь
Дотогшоо би өмөлзлөө
Гал шиг залуу явахад
Үсэрсэн оч минь юмсан миний хүү
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юмсан миний хүү
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр байна гэж
Зөгнүүлж ирсэн ганц хүү минь
Алтан бэлзэг газраас олоод амандаа өмхтөл
Залгичихлаа гэж зүүдлүүлж олдсон ганц үр минь юмсан
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юу хийхэв
Ижийдээ л хүрээд ир
Ядарч яваа юм бол миний хүү
Тэнд байгаад яахнав
Ижийдээ л хүрээд ир
Хүний нүдэнд бол
Хөгцтэй хад шиг
Хөх толгойтой
Хөгшин хүү минь
Ижийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь
Ижийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү ээжийдээ ирээ
Ухаантай даа миний хүү
Хурай хурай хурай
Унага шиг эжийдээ давхиад ир
Гуруй гуруй гуруй                  

                                                   "П. Бадарч"

Өөрийг нь төрүүлж өсгөж хүний зэрэгтэй хүн болгосон эхийн ачийг хүн төрөлхөтөн хэзээ ч хариулж чадахгүй бизээ.


| Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-11-19 -

Бичсэн: Зочин

sanal neg bn

| Шууд холбоос





:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax