10-р ангиа төгсөж байхдаа сэтгэл нь хөдөлсөн 2 найз уусан ганц ганц пивоныхоо халуунд төгсөлтийн тухай дуу бичиж байлаа Тэр үед үнэхээр сургуулиа төгсөмөөргүй, болдогсон бол үргэлж л 10-р ангидаа баймаар тийм их бие биедээ дассан байсан сан. Ноорогоо ухаж яваад тэр бичсэн дууныхаа үгийг олж авлаа, тэгсэн нэг сонин нь үгийг нь хараад л зохиож байсан ая нь шууд толгойд орж ирж байх юм. Аргагүй л их сэтгэлд хоногшиж дээ. Даанч нот мэдэхгүй болохоор аяыг нь оруулж чадахгүй нь дээ.
Байнгын сэргэг балчир үеийн
Баяр хөөртэй сурагч нас минь
Багшдаа зэмлүүлээд уйлж суухдаа ч
Бардам ихэмсэг сурагч нас минь
Дахилт:
Эргээд хэзээ ч хамтдаа суухгүй
Эрсхэн хэдэн найзууд минь
Бартаат амьдралын ээдрээт аянд
Бие биендээ түшиг болцгооё.
Сүүлчийн хонхны цангинах дуунаар
Салан одохоо мэдэж гунигласан
Сэвгүй ариун цагаахан сэтгэлтэй
Сэргэлэн томоогүй хүүхэд нас минь
Дахилт:
Үлдээмжийн дэвтэрт хайрын үгтэй
Үдэлтийн бүжгэндээ дурсгалын зурагтай
Хувцасныхаа энгэрт хонхон чимэгтэй
Хожмын ирээдүйн гэгээн мөрөөдөлтэй
Дахилт:
Сэтгэгдлүүд
2011-10-26 -
Бичсэн: Ууганаа
@Цагаан хараацай, шууд л ая оруулж уншсан мөртлөө яагаад аяыг нь оруулж чадсангүй вэ сонин юм даа
@Upshot, тэгж бодож байна уу кэкэ
2011-10-25 -
Бичсэн: Цагаан хараацай
Шууд л ая оруулаал уншлаа. харин аяыг нь оруулж чадсангүй
2011-10-25 -
Бичсэн: Upshot
Найрал дуу маягаар дуулуулвал их сайхан сонсогдох юм шиг байна.