Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2013-09-05
Би талын хүү

Би талын хүү...

Талын жавартаа жиндэж сэрэх би дуртай
Таанын амтат айргандаа согтож дуулах дуртай
Танил болсон намхан толгодоороо тэнэх дуртай
Тавиу уужим хөндийгөөр хараа бэлчээн суух дуртай

Намар эртийн цас шиг цайрах таанын толгойнд дуртай
Намхан толгодын цаанаас мандах улаан наранд дуртай
Нарийн суран жолоо атган галгиулж саахалтаар буух дуртай
Намтар баян нутгынхаа настан буурлуудад золгох дуртай

Тэнгис мэт давалгаалах цагаан зээрийн цахилаанд дуртай
Тэнгэр мэт цэлэлзэх Цайдамын цагаан нуурандаа дуртай
Тэн энгүй бөхөлзөх Цагаан тэмээтийн дэрсэнд дуртай
Тэргэл саранг хээр хонуулсан Баву...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-12-27
Хүйтэн цаг хугацааны халаа........

Булгиа хангал шиг эмнэг энэ л онд
Бууралтаж амжаагүй бурханаасаа би төөрсөн.
Булгаа хүүгийн тамирыг таних гэж өшиглөсөн
Будант хорвоо чамайг би эрийн хугархай шиг биш нуруу шиг давсан.
Өмнөөс ирэх он цаг чамайг харин
Өөрийн дураар залах итгэл надад төрсөн
Өргөс дүүрэн чиний сорилтыг харин
Өөрт чинь тохох бяр надад ирсэн.
Баяртай балагт он минь
Сайн уу сайхан бүхний дуулал жил минь.....
...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-10-26
Таньдаа.......

Амин судсыг чинь сэмлэн байж ирсэн үр чинь
Алдрай насаа гээлгүй үүрд нялхаараа байх шиг
Асаж дүрэлзсэн хайрыг тань ааш аяг шиг бодож
Ачлал гээчийг үзүүлж амжаагүй хүүгээ өршөө. Ээж минь

Хүү нь өсөж, дээл минь багадаж
Хүслийн залгамж нэрийг тань өргөж
Хүж орчлонгын энүүхэн жамд
Хүн зул болж таныхаа л төлөө бадамлана аа. Ээж ээ

Хорвоогийн анхны рашаан болсон уураг тань
Хоолойд минь одоо ч амин дусал болон үлдэж
Хоногын уртад зовлон даах тэнхээ өгч
Хол ойрын аянд сэтгэлийг минь дэвтээж яваа шүү. Ээж ээ


...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-10-24
Ижийн минь хайр газарт шингээгүй..........

Өргөст навчис хуйсагнан тэртээ алсрах намраар
Өнчин сэтгэлийг жиндээж хяруу мөнгөрөх цагаар
Өтөл тогоруун дуутай бүүдэг тэнгэрийн дор
Өнө оршихгүй жамыг зүхэж явна аа. Хүү нь

Энэ л өдрийг ирэхгүй юм шиг бодож
Эрхэмсэг өдрүүдийг эгэлд тооцож
Эцсийн нар жаргадаггүйд итгэж
Ээжийнхээ дэргэд танхи явж ээ. Үр нь

Эцгийн яс, эхийн махаар бүрдсэн билээ л бидэн
Эргээд ач хардаггүй билээ л тэд минь
Эргэх цагийн гудиггүй салхинд гандаж
Элсэн сэмрэх шиг асгарч явж дээ нас нь. Таны минь

Ижийн минь хайр газарт шингээгүй
Их бодлын зүрхэн чинадад минь
Эр заяаны тэнхлэг ахад минь
Ээл бүлээн хонгорхон дүү нарт минь үлдсэн шүү...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-10-20
Ижий үгүй намар........

Бурхан төрсөн газраа хүндгүй
Бусдын дэргэдээс алсрах хүн дурсамж
Бууралтаж амжаагүй санчиг нь дуу
Будант алсын тэртээ миний л ижий мөнхрөх намар цаг аа......

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-08-05
Монгол Улс дэлхийн III дайны гол талбар болно

Содон өнцөг

Монгол Улс дэлхийн гуравдугаар дайны гол талбар болно

Өнөөдрийн бидний шаналаад байгаа уул уурхай, цөмийн хаягдлын асуудал дэлхийн ирээдүйд нэгэнт хойгуур тавигдах болжээ. Юутай ч байгалийн түүхий эд, түүнийг ашиглаж хөлжих явдал ойрын ирээдүйд үлгэр болно хэмээн дэлхийн том эрдэмтэд, эрдэм шинжилгээ, геополитик судалгааны хүрээлэнгүүд өөрийн салбар бүсдээ үе үе зарлах боллоо. Эдүгээ дэлхий нийтийн санаа зовдог зүйл ердөө л хангалттай эрчим хүчийг гарган авах түүхий эдийг олборлох байдаг. Өөөрөөр хэлбэл хүн төрөлхтөн өөрөө өөрийгөө тэжээх үйлдвэрлэлийг явуулахын тулд эрчим хүч ...

| Сэтгэгдэл бичих