Шүлэг тэрлэн суух тэр л торгон агшинд
Шүүрс алдсан гуниг тэртээд нисэн оддог
Шөнийн сарны туяа орчлонг харанхуйгаас аврах шиг
Сэтгэлийг дөнгөлж байсан зовлон бэрхшээл арилдаг
Дулаахан илчээрээ намайг тэврэн жаргааж чаддаг
Дурлалын тухай бодлууд ширгэшгүй булаг шиг ундардаг
Ган хошуут үзэгний хөнгөн хөдлөх аясаар
Гэгэлзсэн онгодын минь угаас найргийн мөрүүд урсдаг
Огт юуг ч анхаарах сэхээгүй
Орчлонгоос би холдон тасардаг
Оргилсон их онгодын минь буух цагаар, харин
Оргүй хоосон хорвоо хүйтэн салхиар угтдаг
Сэтгэгдлүүд
2010-11-19 -
Бичсэн: Зочин
2010-10-14 -
Бичсэн: Ууганаа
Баярлалаа Хандаа, дандаа орж байгаарай илүү гоёыг бичихийг хичээнээ!
2010-10-14 -
Бичсэн: khandaa
bugd mash ih taalagdlaa caashdaa iluu ihiig nemeerei dandaa orj unshnaa
2010-10-11 -
Бичсэн: Ууганаа
Гоё шүлэг байна таалагдав, бас баярлалаа Аманжинка
2010-10-11 -
Бичсэн: amanjinka
өөрын тань бичсэнийг уншааад төрсөн сэтгэгдэлээ үлдээчихлээ
2010-10-11 - Хэрэгтэй үедээ дуудчих
Бичсэн: amanjinka
Сэмхэн санаашрал бадаг мөртүүд болон урсахуй
Сэтгэл минь чи өөрөө миний баяр гунигаар өврын дэвтэр дүүргэнэ
Хуучин андууд биш хэдий ч бид бас шинэхэн танилууд биш
Хувь тавилан амьдралийн нугачаанд хугас хагасхан бүхнээ хуваалцаж үлдэх үүрдын нөхдүүд
Зэллэн нисэх шувууд намар болсоныг зарлаж гунгана гуниглан буцна
Зэрвэсхэн бодлууд хайр нэхэж зүрх уясааж намайг хөглөнө
Хэний ч биш минийх л болхоор энэ үгсэээ чамаас харамлаад яах вэ
Хэрэг болж л байвал хамаагүй ээ хүссэн үедээ надаас хэдэн мөртүүд урсгаж орхи шүлэг минь