Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-13
Өвөл бид хоёр


     Удахгүй өвөл болох нь. Анхны цас аль хэдийн орсон ч сэтгэлд хүртэл будраагүйд нь тэнгэрт гомдолтой биш. Би "Анхны цаснаар хайртай хүнтэйгээ хамтдаа байж чадвал аз жаргалтай амьдардаг" гэсэн хэн хэзээ ч гаргасныг үл мэдэх теоремыг батлахыг дандаа мөрөөддөг юм. Харамсалтай нь одоо болтол боломж гарахгүй л явна, ер нь боломж ч байсан л даа би л өөрөө анзаардаггүй байсан байна.
     Өвөл хэн бүхний санаа сэтгэл цастайгаа адилхан цав цагаан болж цэвэршдэг ч юм шиг. Томоо гэгчийн хүрээлчихсэн, туяа нь газар дэлхийд тусахдаа асар их эрдэнийн чулуу асгачихсан юм шиг цан хүүрэг, цас мөс гялалзсан өвлийн шөнөд би үнэхээр дуртай. Цасан хүн, цана чарга, амьсгалаас савсах уур, шинэ жилийн өмнөх шөнө энэ бүхэн байхгүй байсан бол амьдрал хичнээн гунигтай байх вэ, төсөөлж ч чадахгүй нь.
     Тэр нэгэн шинэ жилээр хэдэн найзтайгаа Сүхбаатарын талбай дээрхи мөсөн гулгуур дээр он гаргасанаа ердөө мартдаггүй юм. Жаахан хүүхдүүдтэй зэрэгцэн халууцталаа гулгаж, нэгнийхээ малгайг булаан дамжуулж тоглож байхад нөгөө нөхрийн маань толгой шатаж дуусаагүй цучилнаас утаа савсаж байгаа юм шиг уур гарч байсан нь их инээдтэй дурсамж шүү. Гэнэ алдаж унахдаа хавиргаа жаахан хөндүүр болгосныг эс тооцвол бодох санах зүйлгүй гоё байж дээ.
     Яг он солигдох мөчид тэнд байсан бүх хүмүүс урд зүгийн тэнгэрт газар дэлхийг өдөр шиг гэрэлтүүлэн цацрах салютын өнгө өнгийн гэрэлд сэтгэл нь хөөрч, орилж дэвхэрч байсан бол харин би дотроо бас нэгэн нас намайг орхин одлоо гэж бодсоор сэтгэлдээ гунигтай л зогсож байлаа. Гэхдээ энэ бодол нэг их газар аваагүй тэрхэн дороо л замхран одсон л доо.
     Та нар цас бударсан тас харанхуй бас намуухан гэрэлтэй гудамжинд тэнгэр лүү ширтэн зогсож үзсэн үү. Ёстой л нөгөө амьдралаас диваажинд хүрэх зам гэдэг чинь урд харагддаг юм даа. Өвлийн шөнө, өвлийн хайр, өвлийн тухай дуу энэ бүгдэд би хамгаас илүү хайртай.      
     Өвөл бид хоёроо гэж...

| Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-11-03 -

Бичсэн: Ууганаа

Тэр ч үнэн шүү, Бахархал аа applause

| Шууд холбоос

2010-11-03 -

Бичсэн: Бахархал

Би дуртай өвлийн бүх зүйлд. гэхдээ утаанаас бусдад нь....
хөдөө хээр бол өвөл жинхэнэ утгаараа болдог ч хотод бол баяр нь жинхэнэ утгаараа болдог. ккккк яалтайв. cool

| Шууд холбоос

2010-11-03 -

Бичсэн: Ууганаа

Гоё шүлэг байна шүү, бүүр нүдэнд харагдаж байна гоё шүү

| Шууд холбоос

2010-10-31 -

Бичсэн: Чойрын Хүү

Өвлийн үдэш анх би түүнийхээ халуухан гарыг атгаад алхаж билээ. Үнэхээр сайхан байсан.
Санаж байна уу Хайрт минь тэр өвлийн үдшийг
Саарал цастай гудамнаа нэг л эвлээгүй яриаг
Дуугүйхэн инээмсэглэсээр бидэн алхана. Алга хөлрөн алхана
Дуусашгүй зам байгаасай хэмээн алхана. Жавар уяраан алхана
Найз нь одоо тэр л замаараа хааяа нэг алхдаг аа
Насных байгаагүй ч анхных байсан гэгээн хайраа дурсдаг аа зүрх өвдөх

| Шууд холбоос

2010-10-31 -

Бичсэн: Ууганаа

Харин тиймээ, өвлийн шөнө үнэхээр сайхан, та нарт тэр мэдрэмжийг чинь сануулсан бол сайн л байна баярлах

| Шууд холбоос

2010-10-31 -

Бичсэн: upshot_gp

Та нар цас бударсан тас харанхуй бас намуухан гэрэлтэй гудамжинд тэнгэр лүү ширтэн зогсож үзсэн үү?-би үзсэн ёстой сайхан шдээ, нэг л сайхан мэдрэмж, би уулруу яваад л цэвэр цасан дээр хэвтэж он гаргаж байсан, тээр нэг жил унтаж, дараагийн жил нь гадаа явж байгаад, түүний дараагийнх нь солют хараад нэг тиймэрхүү ккк

| Шууд холбоос

2010-10-31 -

Бичсэн: Turbold

Өө бүр нүдэнд харагдаад, сэтгэлд мэдрэгдтэл бичсэн байна ш дээ.Баярлалаа. Өвөл үнэхээр сайхан улирал. Тэр цас орж байхад тэнгэр лүү харахаар нээрээ л нэг сонин мэдрэмж төрдөг шүү. Бүр хараад л зогсоод баймаар.

| Шууд холбоос

2010-10-31 - minii l bodloor

Бичсэн: Lucky (зочин)

Nadad taalagdaj bnaaa. Yagaad ch yum ovol bolood tsas orohod bi durtai ch setgel hoosrood neg l zuileer dutagdaad bh shig gunigtai bolchihdog yum.

| Шууд холбоос





:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax