Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-10-23
Миний найзууд гэж хэн бэ? - 3

 Би гэж хүн блогоороо оролгүй бараг л бүтэн жилийн нүүр үзжээ. Энэ урт хугацаанд бүх л бие сэтгэлээ хичээлдээ хандуулж байсан болохоор олигтойхон бичлэг оруулах заваар тун бага байлаа. Одоо харин бүх зүйл ард үлдэж "алба" хөнгөрсөн болохоор блогтойгоо нөхөрлөнөө гэж  Хамгийн сүүлд ийм гарчигтай бичлэг оруулж байснаа санаж байна, тэр үед хүмүүсийн саналаар цуврал 2 нийтлэл оруулсан. Харин энэ удаа бичлэгээ шууд төгсгөлийг нь болгож Р. Чойномын "Инээдэг хүмүүс" шүлгийн хэсгээс оруулж байна. 

music.tulhuur.com/index.php

...

Миний нөхөд... 
«... Нөхөд гэдэг ч дээ хаашаа ч улс юм бэ» гэж 
Зуун хорин жилийн өмнө Пушкин хэлсэн юм.
Гэвч

Найз нөхдийнхөө сайн мууг би цэгнэхгүй 
Надаас тэд илүү юу дутуу юу гэдгийг би хэмжихгүй 
Нарийндаа тэдний зөв үү, буруу юу гэдгийг би дүгнэхгүй 
Аяндаа цаг хугацаа хэлж өгнө 
Алсдаа хожмын ач гуч та нар тогтооно

Гагцхүү, энэ л хүмүүсийн хүчээр би 
Гар хоосон ч сэтгэл дүүрэн инээж явлаа! 
Эхнэрт өгөөгүй, хүүхдэд орхиогүй итгэл, сэтгэлийг 
Энэ л хүмүүст өгч явлаа. Өгөх ч ёстой юм!

Надаас тэд юу олсныг би мэдэхгүй 
Найз нараасаа би их юм олсон, их юм сурсан! 
Угтаа тэд байхгүйсэн бол 
Урагшаа миний шүлэг хэзээ ч алхахгүй, ахихгүй 
Ус байхсан биз. 
Усан шүлэг бичдэг «мэргэжлийн» хүмүүс бодвол 
Ухаан сэтгэлийнхээ чилээг 
Уудлан гаргаж, хуучлан сууж 
Ууж идэж 
Уруу татаж, бас өөд татаж чадах 
Анд нөхөдгүй 
Амиа тээсэн хүмүүс байдаг юм байлгүй

Надад бол нарийлаад ах дүүдээ зориулаагүй хөрөнгөө 
Найз нартайгаа хуваагаад найм, ес, ная ерэн шил архи болгоод 
Ууж шартаж унаж тусч 
Улсад муу хэлүүлээд өөрөө цэнгэсэн нь 
Хамгийн эрхэм жаргал байлаа.

Хамаагүй энэ буруу ч гэлээ 
Харахад эвгүй ч гэлээ 
Хайран ч гэлээ 
Хамаагүй

Гэтэл эхнэр маань 
Гэмт этгээд гэж хуруу даран тоолох болбол 
Хамгийн түрүүнд миний 
Хамгийн дотно найзыг нэрлэдэг

Бас тэгтэл эхнэр маань 
Байшингийн хөлс тушаах, шинэ гутал авах 

Эсвэл 

Гадаа, хөдөөнөөс хүн ирэх, явах ч юм уу 
Гарын бэл дутаж цаас зээлэх хэрэгтэй болбол 
Хамгийн түрүүнд миний 
Хамгийн дотно найзыг нэрлэдэг 

Гэмт хэрэгт орохоор цагдан сэргийлэх 
Гэр орноос гадна найз нарыг давын өмнө данслаж 
Гэтэж шиншилж муу санадаг 
Гэтэл гавьяатай яваад үхсэн хойно 
Найз нөхөд нь үнэд орж 
Наана цаана элдэж сурвалжилж 
Өчүүхэн дуртгал, гэрэл зураг, захидал мэтийг 
Өндөр үнээр гуйж авдаг 
Өөрснийг нь бас хэвлэлд гаргаж 
Өргөж сэлбэж мандуулах гэдэг

Анд нөхөд гэдэг тийм аж. 
Алтан дэлхийд хүн сүүдэртэй байдагчлан 
Ан гөрөөс араатан хүртэл сүрэглэн явдаг 
«Адгийн өмхий хөвөл» өвс хүртэл 
Арав хориороо бүүрлэж ургадаг 
Амьдралын ёс тийм аж.

Найзыг минь цаг эриний шалгалт 
Сайн хүн гэж үнэлэхэд би гайхахгүй 
Надад тэр хүн хатуу орчлонд 
Түшиг минь болж явсан хүндэт хүн
...

| Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-10-26 -

Бичсэн: Ууганаа

Хэхэ баллаж тавих нь ч юу юм, одоо блогоо бичээд байна даа ярзайтал инээх

| Шууд холбоос

2011-10-25 -

Бичсэн: Upshot

баярлах хэхэ хөгшөөн тэр үед чи ёстой баллаж тавьсан шүү. Блогоо бичиж эхэлдэг чинь зөв. гоё шүү

| Шууд холбоос





:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax