Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-14
Миний найзууд гэж хэн бэ? - 2 /Захиалгат бодрол =) /

     За би гэдэг хүн чинь хэд хоногийн өмнө "Миний найзууд гэж хэн бэ" гэсэн нэртэй бодролоо бичиж оруулж байсан билээ. Дараахан нь зарим найзууд маань ил далд намайг "явуулж", би чиний аль ангилалын найзад орох вэ гээд л ам асууж байна лээ, хариуд нь би чамд бодлоо тулгаагүй биз дээ гэхээс өөр үг хэлж чадсангүй.
     Энэ удаа яагаад хоёр дахь удаагаа оруулж байгаагийн гол шалтгаан нь энэ биш юмаа, харин Блог.мн-ий бичигчидийн нэг Upshot_gp-ийн санаачилсанаар ялимгүй өөрөөр сэтгэж ийнхүү үзэг цаас биш "keyboard хуруу" нийлүүлэн сууж байна. Түүний гаргасан санаагаар найзуудыг дотор нь хэрэгтэй болон хэрэггүй гээд хэрэгтэйг дотор нь дахиад задлаад ойрын хугацаанд хэрэгтэй гэх мэт нарийн ангилавал яасан юм бэ гэж.
     Нэг талаас бодоход бас тэгж хуваахад ч болохгүй юм байхгүй л дээ, яагаад гэвэл дээр дурьдсан ам асуудаг найзуудыг бодохоор ширүүн аашилмаар ч юм шиг гэнэт санагдаад явчихсан юм. Тэгээд бодож бодож дараах ангилал ч гэх юм уу, орчин үеийн нийгмийн давхаргад байгалийн шалгарлын хуулиар тэмцэж буй найзуудийнхаа бас тэдний найзуудын өөрийнхөө ертөнцөд эзлэх байр суурины дарааллыг бяцхан тайлбартай нь гаргалаа.

1. Хэрэгтэй найз

     1.1 Байнга хэрэг болдог найз (Энд бол мэдээж чиний хамгийн ойр дотно үргэлж хамт байж чаддаг найзууд байх нь ойлгомжтой)
     1.2 Ойрын үед хэрэг болох найз (Upshot яаж сэтгэсийн бүү мэд, миний бодлоор лав бас л үргэлж холбоотой байдаг мөртлөө нэлээн баян ч юмуу эсвэл овоо гавал нөхөр энд багтах байх даа. Маргааш болох гэж байгаа ямар нэгэн төлөвлөгөөнд чинь хамгаас илүү хэрэг болох тийм найзууд юм уу даа)

2. Хэрэггүй найз

     2.1 Гаднаа гяланцаг, дотроо паланцаг найз (Уг нь дотно найзалчихмаар ганган хээнцэр яриа нийлсэн найз мөртлөө хэтэрхий буруу тийшээ хөгжчихсөн найзуудын бүлэг)
     2.2 Дандаа гай болдог найз (Гай газар дороос гахай модон дотроос гэдэг шиг өөрөө хэрэгтэй үедээ байдаггүй мөртлөө битгий байгаасай гэсэн газар зоолттой гай болоод зогсож байдаг, яриа хөөрөө нийлдэггүй мөртлөө найзын тоонд яваад байдаг нөхдүүд байдаг даа, энд бол тэд нар Welcome) .

     Та бүхэн намайг дургүй нь хүрэхээрээ найзуудаа шүүмжлээд эхэлдэг жинхэнэ онцгүй найз байна даа гэж битгий бодоорой, учир нь энэ бол ингэж бичих зайлшгүй шаардлагатай гэдгийг би ойлгосон, хоёрдугаарт ингэж ангилсан чинь найзуудаа улам сайн мэдэхээр болцон ч юм шиг санагдсан юм.
     За энэ хүрээд мэдрэлээ түр амраая даа, харин та бүхэн comment үлдээж саналаа хэлээрэй. Би хүлээж авч уншиж та бүхэнтэй бодлоо хуваалцахдаа баяртай байх болноо.
     
Хүндэтгэсэн Ууганаа миний бие...

| Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-03-15 -

Бичсэн: Зочин

За над шиг цөөн найзтай хүн ч хэхэ.. Байнга хэрэг болдог 3 найз. үлдсэн нь тээл хэрэггүй нөхдүүддээ. угаасаа нээх харьцаад байдаггүй. Хэрэггүй найзууд гэх худлаа хүмүүс бол найз биш танил гэмээр л байгаамдаа

| Шууд холбоос

2010-12-25 - naiz gej...

Бичсэн: burnee (зочин)

minii xuvid naizuudaa ingej dotroo l angildag. chinii xuvid ix zorigtoi alxam xiijee. gexdee xamgiin sain nz bol ooriinxoo nzn bx. mon medeej sain nztai bj bololgui l yaxav. ix usreed l 1-2 bx bolov uu daa. gevch busad xumuusiin xuvid yamar baidgiig sain medexgui l bna. "Xumuusiin zan aashiig tsetsegtei zuirlevel uner l gesen ug" tiimees oortoo taarsan nz olox ni tsag xugatsaanii asuudal,,,
гоё шүү

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp

за амжилт хүсьедээ.

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: Ууганаа

Хэхэ харин ч болино ч гэж байхгүй шүү, би оруулна гэж хэлсэн л бол оруулна. Бүлээн тооцоо юу хэхэ ярзайтал инээх Найзуудаа ангилж хүйтэн ч юмуу бүлээн ч юмуу тооцоо гаргасан нь нээрээ үнэн, тэхдээ энэ бол гаргахаас зайлшгүй тооцоо юмаа nerd

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp

хүйтэн тооцоо гаргасан нь үнэн гэхдээ л би хүйтэн тооцоо гаргалаа гэж бусдад хэлэхгүй тэгэхээр 2лаагийн тооцоо харин ч бүлээн юм хэхэ.

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp

майдар ах ю гэж бодсон ч болно шдээ, хамаагүй.Тэгээд бид яах ёстой юм. Анхнаасаа ингэчээд одоо болиод л хэхэ. Ийм зүйл байж болохгүй. ууртай

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: Ууганаа

Bи мэдэж байгаа Upshot oo, зүгээр л LetMaidar-ын хүйтэн тооцоотой найз гэж хэлэгдэхээс жаахан жийрхээд... баяртай байна Би хэлсэнээрээ хэсэг хугацааны дараа бүрнээр нь оруулнаа баярлах

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp

би тийм ангилал хэлсэн шүүдээ, яагав нусны алчуур.

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp

тийм найзуудад тохирсон хэллэг байгаа ууганаа гүйцээгээгүй байгаа, удахгүй бэлэн болох байх...

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: Ууганаа

Санаа өгсөнд баярлалаа LetMaidar. Тийм найз ч бас байгаа гэдэгийг би яагаад ухаарсангүй вэ миа Найз болгон төгс байх албагүй шүү дээ LetMaidar, айвал бүү хий хийвэл бүү ай!!! баяртай байна

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: LetMaidar

Та нарын санаа бол хүйтэн тооцоо. Хэрэггүй гэж боддог найз чинь нэг өдөр, амин чухал тэр өдөр аминд чинь орох цагт найз нарынхаа ангиллыг бас өөрчлөх үү? Хүйтэн тооцоотой хүний найз байхаас би айж байна. миа

| Шууд холбоос

2010-10-25 -

Бичсэн: upshot_gp

ярзайтал инээх

| Шууд холбоос

2010-10-24 -

Бичсэн: нооноо

oo smile.g n anduurchlaa.. zalruulahaas
тэврэлт

| Шууд холбоос

2010-10-24 -

Бичсэн: нооноо

ene upshot unshihad jaahn hatuu ch gsn yag unen helsn bnaa.
zarim nzuud nziigaa l geed guiged bdg tgeel uuruu daraa n ashiglagdaal haygdna.
үнсэлт

| Шууд холбоос

2010-10-17 -

Бичсэн: Ууганаа

Тийм найз ямар ч байсан байдаг л юм байна да тэ, хэхэ. Зурайд тийм найз байдаггүй гэхээр нь нээрээ ч заавал тийм хүнтэй найзлана гэж юу байхав дээ гэж бодож байлаа. Oдоо наад асуудлыг чинь дахин боловсруулалтын шатандаа явж байна, хэсэг хугацааны дараа оруулнаа. Тэр үед ямар ангилалд орохыг нь хараарай ирмэх ярзайтал инээх

| Шууд холбоос





:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax