I.
Хэн нэгэн намайг дурсаад
Хэрэг болгон сураад ч байгаа юм шиг
Зэрвэсхэн бодол надад төрнө
Зөн совинг минь хэн дуудав
Ангир уургаа амлуулж өсгөсөн
Ачлалт ээжийн минь санасан сэтгэл үү
Бусдаас хүүгээ чанга бай гэж сургасан
Болдоос ч хатуужилтай эцэг минь болов уу
Салаа замаас зөвийг нь заасан
Сайхан сэтгэлт багш минь болов уу
Хэнээс ч дутахгүй сайхан нөхөрлөсөн
Хамгаас дотно найз минь болов уу
II.
Зүүд шиг хөвөрсөн амьдралын төгсгөлийг
Зөгнөж надад шивнээд ч байгаа юм шиг
Далдаас намайг нэвт ширтдэг
Нууцхан харцыг танихыг хүснэм
Учир үл ойлголцлоос үүссэн маргаанд
Уурлаж занасан эртний өстөн үү
Одноос ч тодоор гялалзахад минь дурласан
Олон бүсгүйн нэг нь болов уу
Төрсөн нутгаа хиллэж нойрссон
Түүхийн улбаа өвгөдийн минь сүнс үү
Урдах амьдрал хаяанд чинь ирлээ гэж
Ухаан сорьсон хорвоогийн тоглоом уу
Хаашаа гишгэхийг минь алдалгүи дагахдаа
Хоорондоо шөргөлдсөн бурхан чөтгөр үү
Нэг л өдөр хойноос дарж унах
Нэлмэгэр нөмрөгтэй Ноён ҮХЭЛ үү...
Сэтгэгдлүүд
2011-04-19 -
Бичсэн: hugaa ah ni (зочин)
goy bljee ahiinduu
hehe
2010-11-18 -
Бичсэн: Зочин
2010-10-13 -
Бичсэн: Ууганаа
Thanks All!!
2010-10-13 -
Бичсэн: upshot_gp
saihan
2010-10-13 -
Бичсэн: upshot_gp
. taalagdlaa sauhan bolj.
2010-10-13 -
Бичсэн: Зочин