Ногооны хөх униар суунагласан цэлгэр хөндийг залгаад шигүү ургасан шинэс модон ойтой өндөр сүрлэг уулсын нутаг эхэлнэ. Явах зам ч бартаа ихтэй болж эхлэх нь явуут мэдэгдэж, сайжруулсан боловч аюул ихтэй эгц ирмэг, хад цохион дээгүүр гарсан уулын замыг нь анх үзэж байгаа хүн сүрдмээр.Энэ бол Хөвсгөл аймгийн хойд хязгаар буюу дархадын цэнхэр хотгор рууойртож байгаагийн дохио бөгөөд хамгийн анх дайралдах үзэсгэлэнт байгальт Баянзүрх сум билээ.
Сумын төвийн хоёр талаар Алтраг, Бэлтэс хэмээх голууд урсдаг ба урд талаас нь Эмтийн гол нийлээд том том долгио үсчүүлж алсыг зорин одох бөлгөө. Энд өвсний сор нь ургаж, усны тунгалаг нь урсаж, байгалийн сайхан цогцолж, хүний сайн нь амьдах нь диваажин л ийм байдаг болов уу гэмээр.
Унаган нутгийн уугуул хүү би энд л хүн болж, энд сурч хүмүүжиж, өвгөдийнхөө захиасыг энд л сонссон болохоор магтахаас аргагүй билээ.
Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил өнхөрдөг гэдэг. Би гэдэг хүн нутгийнхаа өвлийг үзээгүй бас л гурван жил болжээ. Баянзүрхийн өвлийг ямар сайхан намуухан болдог гэж санана, би бараг мартах шахаж.
Уул нурууд тэр чигтээ цасанд дарагдаж, чөтгөр ч тогтомгүй хүйтэн голын хөндийд мөс та няс хийн дуугарах нь эгээтэй л мөстлөгийн үед ирчихэв үү гэлтэй. Улаа бутарсан хацартай жаалууд тэшүүрийн ид шидийг гайхуулан голын мөсийг өгсөж уруудан уралдаж, ууын уруу салхинаас ч хурдан буух цана чаргачидын жинхэнэ жаргалын орон болдог билээ. Орой болоход айл бүрийн яндангаар утаа эгц дээшээ олгойдон тэнгэрийг тулж байгаа аварга том багананууд шиг харагдах үед сэтгэл хичнээн их хөдөлдөг гээ.
Эндхийн хүмүүс уйдах завгүй амьдардаг гэвэл худлаа хэлсэн болохгүй ээ. Хавар шинэ төлийн дуу цангинан өвлийн улирал буцсаныг илтгэж, зун болоход ногоон өнгө бүхнийг хучиж наадам цэнгээн амралтын улирал эхэлнэ. Намар айсуйг сэрүүсэж буй цаг агаар нь шивнэх үед өвлийг өнтэй давах өвс хадлангаа бэлдэж, хавар хүртэл идэх хүнсээ үүцэлнэ. Хүүхэд багачууд мөөг, жимс, сонгино гээд мод бутанд энд тэнд бүртэлзэнэ.
Ай даа, эргэх дөрвөн улирал зөвхөн энд л амьдрал буцалж байгаа юм шиг... Бид ийм сайхан эх орноо хайрлах хэрэгтэй гэж өөрийн эрхгүй дуу алдмаар.
Ай хө
Авч гарсан чулуу минь
Алганд хөлрөөд байх юмаа
Ай хө
Нутгаан би санав уу
Нутаг минь намайгаа санав уу
Сэтгэгдлүүд
2012-08-23 -
Бичсэн: uuganhuu.b (зочин)
Manai eejiig Baasanjav gedeg, BZ sumand nya-bo hiidegee
2012-07-03 -
Бичсэн: Зочин
zurag deer boshloi had baina. chi henii huuhed be.
2010-11-19 -
Бичсэн: Зочин
manai nutag ch saihan shvv te .goe zuragnuud bn
2010-10-13 -
Бичсэн: Ууганаа
Тийм үү, манай нутаг ч сайхан шүү. За тэгвэл тавтай аялаарай бас баярлалаа
2010-10-13 - naiziin naiz
Бичсэн: naiz (зочин)
bi tanai nutagt ene zun ochiig bodoj bga bi dornodiinholdoo