Бичигдсэн өдөр: 2013-08-06
Хэзээ?
Би хэзээ завтай болох юм бол доо, үгүй ээ надад хэзээ эрх чөлөө өгөх юм бэ? Бишээ хэзээ би эрх чөлөөтэй болох вэ… Бас л биш… Жаргал нь хэтэрсэн хүн ингэж тэнэгтсээр байгаад л цаг хугацаа урсан өнгөрч байгааг ч анзаардаггүй байх нь. Яг одоо би юу мөрөөдөж, юу хийж явнаа. Зүгээр л урсгалаараа л яваад байгаагаа мэдсээр байж хөдөлж ерөөсөө чадахгүй юм. Надад нэг том сургамж хэрэгтэй л байх шиг. Заавал тэрний дараагаар юу хийж байгаагаа ойлгох юм шиг. Тэр үед зовлон дэргэд ирсэн байна. Би асууна. Амьдрал надад яагаад ийм хатуу ханддаг юм бэ? Хэзээ энэ бүхэн дуусах юм бэ? Хүн ийм л байдаг аж. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа энд тэндээсээ мартагдаж эхлэнэ. Хэзээ ч чи бүрэн ухаарахгүй, дахиад л эхнээсээ… Өөрийнхөө үнэт зүйлсээ зовлонгийн өгөөш болгохоо болихоо хүн төрөлхөтөн хэзээ ч чадахгүй. Би хараал идсэн тэдний нэг… Дэндүү харамсалтай юм даа.
| Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд