Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-10-04
Миний найзууд гэж хэн бэ!

     Миний хамгийн их ярих дуртай сэдвүүдийн нэг нь яах аргагүй НАЙЗ гэдэг энэ дөрөвхөн үгнээс бүтсэн мөртлөө агуу утгатай үг мөнөөсөө мөн юмаа. Намайг нэг их юм үзчихсэн юм шиг яасан сүртэй юм гэж битгий бодоорой, амьдрал гээчийг нэг их үзэж базаагаагүй ч гэсэн хорвоогийн тоосыг хөдөлгөж л яваа хүн юм хойно найзуудын тухай ярих нь миний үүрэг гэж бодлоо. За тэгээд бага балчир наснаасаа эхлээд олон ч найзуудтай байлаа сайн нь ч байна, муу нь ч байна, түр зуур найзлаад мартагдсан нь ч байна, хэдхэн хором уулзаад л одоо болтол найзалсаар байгаа найз ч байна, бие биенээ хараагүй ч холбоотой байдаг найз ч байж л байх юм. Би өөрийнхөө найзуудыг :
1. Жинхэнэ найз
2. Сайн найз
3. Найз
4. Найзын найз
гэж хуваалаа л даа, хэ хэ үүнийг уншиж байгаа хүний инээд нь хүрч байгаа гэдгийг мэдэж байнаа тэхдээ зүгээрээ.     Миний бодлоор хүнд муу найз гэж байдаггүй, яагаад гэвэл тэр найз чинь бас нэг хүний сайн найз нь байж чаддаг гэдэг нь тодорхой зүйл. Чиний тэр муу гэж боддог найз та хоёр урьд нь сайн найз байсан гэдэг нь эргэлзээгүй. Тийм ч учраас би найзуудыгаа аймшиггүйгээр дээр доор нь оруулж жагсаахдаа муу найз гэж оруулсангүй.
     Хэзээ нэгэн цагт чамайг найзыгаа гэж бодох цагт л дэргэд чинь байж чадсан хүн бол тэр чиний жинхэнэ найз гэж итгээрэй. Мэдээж энд ганцхан тийм сайн тал биш түүнээс гадна өөр зөндөө олон шалгуураар жинхэнэ найз гэж хэлэгдэх нь ойлгомжтой.
     Үргэлж хамт байж чадахгүй ч уйлж дуулахад чинь дэргэд байдаг, хэцүү бэрхийг хамтдаа туулах сэтгэлтэй мөртлөө хааяа яасан нь мэдэгдэхгүй өөдгүй ааш гаргачихдаг тийм найзуудыг сайн найз гэж хэлж болох юм. Хүн юм чинь тийм асуудлыг нь ойлгох хэрэгтэй л дээ.
     Харин мөнгө хэрэгтэй боллоо гэвэл байгаа хэдээсээ гуравны хоёрыг нь зээлчих сэтгэлтэй мөртлөө эргүүлж өгөх болов уу гэж араас нь санаа зовдог найзуудыг зүгээр л найз гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу даа.
     Сүүлд нь миний найзын найзууд гэж хүмүүс гадуур нь нэг томоо гэгчийн тойрог үүсгэдэг юмаа. За энд бол жинхэнэ өргөн дэлхийн өнгө өнгийн хүмүүс байгаа гэдэг нь бусдад хэлэлтгүй илүүц зүйл билээ, гэхдээ тэр бүгд намайг таньдаг би ч гэсэн заримыг нь халтар хултар гадарладаг. Хүн болгонд том, жижиг иймэрхүү найзын тойргууд байдаг нь бичигдээгүй хууль батлагдаагүй дүрэм юмаа.
Энэ хүрээд миний эрээ цээргүй найзуудыгаа дугаарласан бяцхан бодрол (ч юмуу та бүгд өөрсдийнхөөрөө ойлгочихно биз) өндөрлөж байна, намайг ойлгоно гэдгийг би найзуудийнхаа өмнөөс мэдэж байна л даа rolling on the floor)

Өрөөлийг ачилж өөрийгөө умартах                        

Өр нимгэн миний найз аа...






| Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2010-10-14 -

Бичсэн: Ууганаа

За би чиний бичсэнээр нэг юм орууллаа, сонирхоод ямар болсон байна хэлээрэй Up aa! ирмэх

| Шууд холбоос

2010-10-13 -

Бичсэн: Ууганаа

Эй ямар гээчийн шийдвэр гаргаа вэ up аа, за яахав тэгж шийдсэн бол тийм л болж дээ гэж. За би удахгүй тэр тухай дахиж бичнээ ирмэх баярлах баярлах

| Шууд холбоос

2010-10-13 -

Бичсэн: upshot_gp

dahij comment nooc oor uy ch bichihgui gj shiidcn chi tegeed neg hiichh ymr bolhiig n harii baiz. upshot_gp ghguigr up gj boln

| Шууд холбоос

2010-10-13 -

Бичсэн: Ууганаа

Уг нь ч хатуу мөртлөө үнэн үг л дээ Дэмжиж байна, харин Upshot_gp энэ тухай бодлоо өөрийнхөө блог дээр бич л дээ би сонирхоё



Зассан: yamasushy хэзээ: 2010-10-13 05:34

| Шууд холбоос

2010-10-13 -

Бичсэн: upshot_gp

minii bodloor naiziig 1.ashigtai 2.ashiggui gej huwaagaad dotor n ashigtaigaa oiriin hugatsaand heregtei geh met...tegj angilwal zugeer uymu smug

| Шууд холбоос

2010-10-13 -

Бичсэн: Ууганаа

Баярлалаа

| Шууд холбоос

2010-10-13 - naiziin naiz

Бичсэн: naiz (зочин)

buh bodrol cini unheer zow daraalaltai boljee taalagdaj bna bi bol udaan dotonsodog naizuudiin neg

| Шууд холбоос

2010-10-11 - nuuts

Бичсэн: Зочин

aga mash goe bna гоё шүү

| Шууд холбоос

2010-10-06 -

Бичсэн: Анахай

хөөрхөний.. найзууддаа ч хайртай шөө.. ялангуяа багын найзууддаа хайртай

| Шууд холбоос

2010-10-05 -

Бичсэн: bon_bon

taalagdlaa баярлах

| Шууд холбоос

2010-10-05 -

Бичсэн: odonoo

hi. nza
enexuu bodrol chin unexeer ikh taalagdlaa.
баярлах тормолзох баярлах тормолзох баярлах тормолзох баярлах тормолзох

| Шууд холбоос





:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax