Дурлалийн халуун галд улайдаж шатсан зүрх минь
Дусал дуслаар цонх даган урсах бороон дуслууд шиг уйлна
Бөмбөрөн урсах тэр л нулимс нь шатсан зүрхэн дээр ууршиж
Бусдаас чамайг харамлах хардалтын мананг дэврээнэ
Харцыг чинь анх харсан тэр л өдрөөс хойш
Хан хорвоогийн жинхэнэ өнгийг амьдаар мэдрэх болсон
Хайрлах сэтгэл хайрлуулах итгэл зэрэг бадарч
Харалган зүрхний онгон мэлмийг анх нээсэн
Эгэл гэгэлхэн бодлоор орчлонг төсөөлж явсан
Энэ биенд минь чи хайрийг үнсэлттэй нь бэлэглэсэн
Энхрий дотно халуун яриаг чинь үүрд сонсохыг хүссэндээ
Эргээд олдохгүй эрдэнэ шиг чамайгаа би хайрласан
Холын холоос наддаа санахын жаргалыг амтлуулж
Хайрын үгтэй захидлууд чинь амьдралд урам өгдөг
Хурдхан очоод тэврээд авах хязгааргүй хүсэл надад байвч
Хясал нь тэнцүүхэн орчлон хатуугаа харуулж чамайг харамлана
Хэдий тийм боловч хайрын хос сэтгэл маань
Хэмжээлшгүй агуу хойно хэн хориглож дийлэх вэ
Хамгаас хайрт чамдаа очихдоо хамгийн түрүүнд
Хашгирч байгаад хэлэх үг минь БИ ЧАМД ХАЙРТАЙ
*******************************************************************************
Орчлонд жаргал зовлон дүүрэн байдаг ч
Оломгүй хайр хамгаас дээд жаргал гэнэ
Амталж үзээд хэн нэгэнтэй учирсан зарим нь
Алгуурхан чамайг атгандаа оруулах зовлон гэнэ
Чамайгаа бодож хайрын шүлгээ бичиж суухад
Чанга хатуу тавилангаас ч жаргалыг би хүртдэг
Огт энд байхгүй дүрийг чинь санаж шаналахдаа
Орь ганцаараа байгаа хэцүү зовлонтойгоо эвлэрдэг
*******************************************************************************
Би
Цаг төр нь бужигнаж
Цалин мөнгөөр гачигдахад
Орос ах нарыг шүтэж
Орсгой хятадуудыг жигшихэд
Баларсан үеэс зугатаж
Бадрах ирээдүй рүү тэмүүлэхэд
Социалист дэглэмийг унагаж
Сонгосон ардчилалаа мандуулахад
Энэ л үед төрсөн
Эхэлсэн нийгмээр нь хүмүүжсэн
Би
Өмссөн зүүснээр нь хүнийг ялгаж харьцдаг
Өөрийнх нь булхай илэрмэгц амыг нь мөнгөөр тагладаг
Хар тамхи, хүйтэн зэвсэгээр хагартлаа хөлждөг
Хажуугаараа өнгөрсөн гэмгүй хэнийг ч өөхөн нүдээр хялалздаг
Эд хөрөнгөө алдах вий гээд бүтэн нойртой хонодоггүй
Ээж аав амраг хайртаа жаргаах учраа олдоггүй
Өвлөж авсан шашин шүтлэгээ бурхан минь хэмээвч
Өнгөрсөн хойно нь худлаа харамсаж халаасаа тэмдэрдэг
Хүн чанар муутай ийм нийгэмд өсөж
Хөгжлийн ирээдүй гэж баяртай нь аргагүй исгэрсээр
Би
Энд тэндээс дусал ус хайж байна гэж зүүдлээд сэрсэн
Энэ бүхнээ бодоод ухаан нь балартахаараа хиймэл амьсгаа хийсэн
Хар тамхи хүйтэн зэвсэг нь литр усны үнэгүй болсон
Хамаг байдаг эд хөрөнгөө ууталсан агаараар солисон
Өлсөөд уйлах хүүгээ хөхүүлж чадахгүй ээж
Өргөөд босгосон ч явж чадахгүй эцэнхий нь хэтэрсэн мал сүрэг
Өмсөөд өмсөөд барахааргүй хэнд ч хэрэггүй хувцас
Өөрсдийн амийг бодсон хэдхэн сая ард түмэн...
Энэ л үетэйгээ хамт мөхөх
Азгүй заятай хүн төрөлхөтөний нэг
Эргээд бодоход ч баярлах зүйл үлдээгүй
Цөмөрсөн цаас шиг дэлхийн иргэн...
Сэтгэгдлүүд
2010-10-25 -
Бичсэн: Ууганаа
Баярлалаа, өөлхөнөө Сүүлийн шүлэгний нэрийг чиний хэлсэнээр "Би" гэж өгсөнөөр нэр хаяггүй төөрсөн шүлгүүдийн минь нэг нь хаягтай болж мааааш их БАЯРЛАВ
2010-10-25 - Сайна уу? Өөлхнөө
Бичсэн: Jamina
Их юм бодогдуулхаар гоё шүлэг болжээ.Сэтгэл их хөдөлж байна.
Авъяас байнаа байна.Би гэсэн шүлэг бол сүртэй юм бишүү.
2010-10-12 -
Бичсэн: Ууганаа
Баярлалаа Эзэмдэгч ээ! Гоё зураг байна
2010-10-12 -
Бичсэн: ezemdegch
2010-10-11 -
Бичсэн: Зочин
ñýòãýëäýý òýýäýã ç¿éëýý ¿çýã öààñ íèéëýí áàéæ ¿ã ¿ñãèéã õîëáîæ àìüäðàëûí ñàéí ìóóã õîñëóóëàí áè÷äýã ¿íýõýýð àâúñòàé àãàòàé õ¿í ø¿¿ äýý áè ººðººñºº è÷èõëýý êêêêêêêêêêêêêêê
ÀÃÀÀäÀÀ ÀÌÆÈËÒ
2010-10-06 -
Бичсэн: Зочин
Goe shvlegnvvd boljee, avyastai yumaa
2010-10-04 -
Бичсэн: amanjinka
Надад нэг хүсэл байна Бурхан танаас..
Өмсөж зүүх унаж давхихаараа зиндаагаа илтгэж
Өөрөөс нь илүү гарчих вий гэж бусдад үргэлж атаархаж өширхсөн
Буурлын буян ижий аав алтан нутагын минь өгөөж хишиг гэх атлааа
Бусадтай нийлж эх орноо мөлжин тоногчдыг буцаахгүйгээр хэн нэгэнд бэлэг болгоод бүүр өгчихмөөр....
2010-10-03 -
Бичсэн: amanjinka
Хэн нэгэн
Жаргал сэтгэл дүүргэн хөвсөлзөн оволзовч
Жаахаан зүйл дутуу л байгаан магадгүй тэр зовлон юм бол уу?
Муу амалсан золиг хэмээн бусдад чичлэгдэн хялалзах харцан доогуур өнгөрсөн ч
Муруйж зөрөхгүй шүү дээ хэн нэгэн өнөөх л хувь тавилан хэмээгчийн ёжтой инээмсэглэлээс