Хүн амьтны хөл татарсан хотын нэгэн гудамж. Цаг их орой болжээ, гэсэн ч хаа нэг үл мэдэгдэх газраас бөглүү хөгжим нүргэлнэ. Их хотын бас нэгэн шөнө үргэлжилж байгаа нь энэ. Саяхан л ногоон байсан модод одоо аль хэдийн шарлаж, гудамжаар хөглөрөх навчис хөл доор гуниг төрүүлэн зөөлөн хийснэ. Хайртай хүнээсээ хол байх гэдэг хэцүү гэж бусдын амнаас сонссон ч өөрийн биеэр мэдэртлээ ойлгодоггүй байж. Би одоо ингээд шөнө дунд ганцаараа хотын гудамжаар алхаж яваагийн учир ийм. Хажуугаар хааяа зөрөөд өнгөрөх хүмүүсийн ихэнх нь хосоороо явж байх нь намайг зориуд даапаалж байх мэт. Хурдхан л чамтайгаа хамт гудамжаар хөтлөлцөж бусдад гайхуулах юмсан гэсэн инээдтэй бодлыг буруутгах хэрэггүй ч юм шиг.
Ер нь бодоод байхад өөртөө юм бодох зав, ертөнцөөс тасрах боломжийг заримдаа өгч баймаар юмуу даа. Энэ нь бидний хэнийг хайрлаж, хэзээ юу хийхийг сануулж байдаг. Намайг дотроо юу бодож байдгийг мэдэх гэвэл бурхан чөтгөр хоёрын алинийх нь ч тархиний хурд гүйцэхгүй. Энэ бодлууд урьд нь хэзээ ч миний толгойд тийм их байр суурь эзэлж бодогдож байгаагүй нэгэн охины тухай байгаа нь гайхалтай. Би дурлал гэгчийг ном эсвэл кинон дээрээс л мэддэг байсан одоо гэтэл өөрөө гол дүрд нь тоглож байгаадаа нэг л сайн итгэж өгөхгүй л байна. Ухаан санаа минь эрүүл мөртлөө яг л жаахан хүүхэд шиг ямар нэгэн юманд догдлоод л учиргүй баясаад байх юм.
За ингээд мөрөөдлийн ертөнцдөө тэнгэрт дүүлж явах үедээ гэнэт л өөрийгөө хаана байгаагаа мэдрэнгүүтээ сэрүүхэн салхи үлээсэн хорвоогийн хатуухан тавиланд гомдох шиг болно. Чи минь надаас алсын алсад зөөлхөн хөнжилдөө амгалан нойрсож байгаа... Гудамжинд надаас өөр ганцаараа хүн алга бололтой, эртхэн орж энэ тухайгаа бичиж сэтгэлээ онгойлгоод унтах минь. Зүүдэндээ баяртай уулзая даа хонгор минь.
Хос залуус гэдэг аз жаргалтай
Хоёулаа бүхнээс дутахгүй ээ хайрт минь
Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад
Хорвоод амьдрах жаргалтай...
Сэтгэгдлүүд
2010-10-25 -
Бичсэн: Ууганаа
Зааж өгөх гэсэн чинь юу заахаа мэддэгүй ээ, ямар сонин юм бэ Тэгсэн мөртлөө л зүүдэндээ уулзаад байгаам даа
2010-10-24 -
Бичсэн: нооноо
hehe bugd l zuudendee ulzatsgaah ged.
2010-10-24 -
Бичсэн: StarLight
Хөөх. Нээрээ зүүдэндээ уулздаг арга байна уу. Надад бас тэр арга чинь их хэрэгтэй байна.
2010-10-24 - Hi
Бичсэн: Jamina
Goe boljee.
2010-10-05 - Хүсэлтийн хариу
Бичсэн: Ууганаа
Сайн гуйвал зааж өгнө шүү хэхэ, энэ их үнэтэй арга байгаамаа
2010-10-05 -
Бичсэн: arius
шөнө болгон зүүдэндээ уулздаг арга зааж өгөөч хэ хэ
2010-10-05 - Бүгдэнд нь баярлалаа
Бичсэн: Ууганаа
Таалагдсан бол баяртай байна, өөр илүүг бичнээ!
2010-10-05 -
Бичсэн: MAR2
2010-10-05 -
Бичсэн: mek
gaihaltai kkkkk
2010-10-03 -
Бичсэн: Зочин
Ёстой л дурлалдаа шатсан хүний бичлэг байна даа.