Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-03-31
БАГШ


Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээ
Ариун мутраас нь адис авсан азтай хүмүүн нь бид билээ
Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл   
Сая саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ

Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд минь
Сүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөн
Сайхан залуу насаа бусдын төлөө зориулсан
Сайн мууг таниулж шинжлэх ухаанд сургасан

Олон ардын багачуудыг гар гараас нь атгуулан
Орчлонд хэзээ ч салахгүй үнэнч найзууд болгосон
Омог бардам омголон зандаа ташуурч явах үед минь
Ороолгосон харцаар ой тоонд минь амьдралын ухаан суулгасан

Тугалын бэлчээрт тоглож өссөн балчир хүүд
Төрийг тэргүүлж түвшин амьдрах жолоог атгуулсан
Учир мэдэхгүй ухаан балчир хүний хүүд
Улсыг удирдаж улам хөгжүүлэх  урмыг өгсөн

Алдаа оноо алив болгонтой хамт байж
Амьдралын хичээлын анхны үсгийг надад заасан
Амжилтын оргилд цойлж яваа шавиараа бахархаж
Араас нь залбирч сүүгээ өргөдөг ээжийн минь энтэй БАГШ та.


2009.10.21 Хөвсгөл, Баянзүрх

| Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2011-10-26 -

Бичсэн: Ууганаа

ирмэх ярзайтал инээх

| Шууд холбоос

2011-10-25 -

Бичсэн: Upshot

Багш бүхэн чиний багш шиг байгаасай. гоё шүү

| Шууд холбоос





:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax