Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-06-30
ОХУ хахир айлын зан гаргаж, Монголыг улам цааш нь түлхэлээ

ОХУ хахир айлын зан гаргаж, Монголыг улам цааш нь түлхэлээ

Шатахууны хомсдолын цаана асар том улстөрийн болон олон улсын дипломат харилцааны тоглоом нуугдаж байгааг эх оронд минь тун цөөхөн хүн мэдэж байх шиг. Шулуухан хэлэхэд дэлхий ертөнц хавтгай болж, монголчуудын шинэ үе төрөн гарч, Орос орныг огт өөрөөр хардаг болсныг хойд хөрш маань одоо хүртэл ойлгоогүй л байна.

Ер нь дэлхий дээр өөрчлөгдөж өгөхгүй байгаа, ХХ зуундаа л эргэж хөрвөөж буй ганц орон Орос улс болсон мэт сэтгэгдэл төрөх боллоо. Өнгөрсөн зуунд царай дарж явсан өмнөд хөрш өнөөдөр хамгийн өнгөлөг нэгэн болсноор барахгүй, комм...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-06-24
Долоо дордож найм сэхнэ ээ............

Энэ сард би үнэн хямарчийнэ. Бүтэж байгаа юм үнэндээ алга аа. Авдаг цалингаасаа давсан өр тавьж, айл гэр үймүүлсэн хэл аманд орж, архи уусан гэж худал мэдээ даргын чихэнд хангинаж, аавдаа ачлалгүй, ээждээ энэрэлгүй болохоо харуулж за за ер нь гялтайх зүйлгүй сар байлаа. Хийж буй ажилдаа ч сэтгэл гаргахгүй, хэл амнаас салсангүй. Бүх зүйлийг үзэн ядаж, уурлаад байх юм. Гэвч энэ бүхэн зөвхөн өөрөөс минь үүдэлтэй дээр үнэлэлт өгч, засрал хүмүүжил авч байгаа зүйл алга аа. Ёстой л нөгөө тэнэгийн дотор амгалан гэгч л энэ болтой. Уучлаарай аав аа , ээж ээ. Ухаарч байна аа ажлын хамтрагсад аа. Уусан зү...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-06-05
ХӨЛ БӨМБӨГ

     Цэнгэлдэх хүрээлэн гэж байдаг. Яг л дайн тулааны талбар мэт. Хүмүүст янз бүрийн талбар байдаг гэсэн. Надад хардаг л талбар бий. Би хараад л, бусад нь таваас арван нэгт гэх мэтээр бөмбөг дамжуулна. Арван нэг улайран бөмбөгөө хөөнө. Урдаас нь өөр өнгийн, улаан хувцастай бас нэг арван нэг бөмбөгийг нь булааж авах гээд л...
     Тэр бөмбөг. Бас хүмүүс ч ялгаагүй янз бүрийн бөмбөгтэй байдаг гэсэн. Ихэнх нь алтан бөмбөгтэй. Зарим нь ямар ч бөмбөг байхгүй. Тэд алгаа дээш нь тосоод нэг жижиг бөмбөг гуйгаад л яваад байдаг юм билээ. Арван нэг арван нэгээсээ бөмбөгийг нь хөлөөрөө булаагаад авчихав. Т...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-05-27
Мөр балархай холын дурдатгал шиг.........

Мөр балархай холын дурдатгал шиг
Өр налархай ойрын дурлал минь
Нөмгөн нөмгөн аядуухан шөнөөр
Гүехэн гүехэн сэтгэлийг догдлуулж
Өлзий учралын билэгт зүүдийг
Нүдэн чи минь л надад  бэлэглэдэг
Сүүн сэтгэлийн гэгээтэй нүдэн
Үүрд итгэлийн жавхаатай сүлдэн
Хүсэлт бодлын уяатай зүрхэн минь............


| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-05-17
Чам шиг хавар...

Чиний уруул шиг
Чийг ханхийж
Чилийсэн шөнүүд
Чимээгүй уясаад л................

Чам шиг уяхан хавар
Чамаас л түрүүлж ирэх юм

Миний нүд шиг
Мишээл тодроод
Мэлийсэн нар
Мэндэлж угтаад л..............

Чам шиг худалч бороонд
Чамайг л бодон норох юм

Түүний нас шиг
Түүх эргэж
Түмэн модод
Түүхий гөлгөлөөд л..............

Чам шиг уйдамхай хавар
Чамаар л дутуу эргэх юм...


...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-05-12
Аавыгаа зүүдлээд......№2

Тулгат Монгол гэрийнхээ хоймор нь билээ л миний аав
Туурайт хүлгийн зоондоо хийморь нь билээ л миний аав
Тост Боржигон нутагтаа гандуу яваагүй миний аав
Тоост цэнхэр орчлондоо гундаа нь үгүй миний аав аа..................

| Сэтгэгдэл бичих