Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-05-12
Аавыгаа зүүдлээд......№1

Алтан талынх нь атираат толгод духанд нь тодроод
Адуу шиг насных нь хангал харц нь нуурын ус шиг тогтоод
Аргамжааны морь шиг аараг намхан толгоддоо хоргодсон
Аавыгаа хүү нь зүүдэллээ. Жаргалтайхан сэрлээ.



| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-05-07
Ганцаараа харихад...

     Даосын сургаалд ""Хэрэв хүүгийн минь толгойг авбал өвөг дээдсийн сүнс өлсөж, өтгөсийн төлөөнөө сүмд аяга будаа өргөх хүнгүй болно" хэмээсэн нь буй. Дорж номоо шидлээ. Хятадуудынхаар бол түүний сүнс ямагт өлсөх нь л дээ. Гайгүй ч байлгүй.
     Цор ганцаараа... Эргэн тойрон хүмүүс бужигнаж, эдэнтэй би цаг нөхцөөнө. Ирэх тэр нэгэн гэрлийг хүлээнэ. Галзуу хурц гэрэл ганцхан хурмын дотор... Эмээгийн дуу.
     -Доржоо, хүү минь орондоо битгий дуул. Хичнээн жаргалтай ч орондоо дуулдаггүй.
     Тэр үхчихсэн шүү дээ. Цогцос нь хайрцаганд үлдсэн. Өөрөө гэрэл рүү явсан. Ганцаараа аймаар хурц гэрэл рүү....

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-05-02
hehe

(Жингэр)                             (Жингийн)
Нохой хуцаж байна... Цуваа явж байна
Чи ярьж л бай... Би байж л байя...
Хэй... Би байж л байя за юу?
Энэ бол миний түүх...
Би гандашгүй... Гундашгүй...
"Охин" нэртэй файл нээе... Одоо түүндээ нэр өгье...
Болих уу эсвэл... "Оллоо" эсвэл "Яахуу" За байз нээрээ чаатлая...
Ээ новшийн "ffffuuuuccckkk U" "Ёох" энэ миний мэдлийн үг шүү...
Эсвэл зарим motherfucker шиг элдэв дэмийг бурах уу? Энэ одоо юун новшийн эргүү тэнэг "өрөөнд" минь ороод ирэв ээ? "Электрон жаал" байна ч гэх шиг... Эргүү минь зайл мэдэв үү?
Энд би монголын Snoop dog...
Өндөр шүү би зэвүүн шүүү....

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-04-27
ТВ-н тультираа хөтлөгч, сурвалжлагч нар аа гэж..........

Би ажлаан тараад гэртээн хариад Солонгос, Орос энэ тэр сериал үздэггүй. Эх оронд минь юу гээч нь болоод байгаад, бас цаашилбал энэ гиод хэлбэртэй дэлхий маань хэрхэн эргэж хөрвөөж байгаа талаар дүрс үзэж, хүмүүсийн яриаг сонсох гэж мэдээ үздэг юм л даа. Гэвч би зарим мэдээг нь ойлгож чадахгүй юм. Юм хүлээж авах чадваргүй дээ биш л дээ. Хөөрхий хэдэн сэтгүүлч, сурвалжлагч нарынх нь тультираа хэлийг нь ойлгохгүй юм. Эдгээр хүмүүсийг нь авч ажлуулж байгаа тэдгээр ТВ-үүд нь ч ямар нэг нийгмийн хариуцлага гэдгийг мэддэггүй олгой толгойтууд байдаг болтой. Улс орон даяар цацагддаг МҮОНТ гэхэд л хэдэн...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-04-12
Анд даа бичсэн захидал.............

Зээрийн эвэр шиг ижилдэн ургасан найз минь
Зэрэглээн дунд алсран алсран бөртөлзнө
Жирмийн сүлжээ насаа хамтдаа сүлжиж
Жил сарын тойргыг хамтдаа л хураадагсан

Андгай өргөн, азаа үзэн нөхөрлөөгүй ч
Алдаа онооны дэнсийг цугтаа хазайлгаж
Арван хэдэн оныг дурсамжийн хананд цомоглосон
Ассан гал шиг хангал анд минь минийхээ дэргэдээс цойллоо

Зууныг элтэл нөхөрлөнө гэж амлаагүй ч
Зуурдыг өнгөртөл андын журмыг сахих хүсэлтэй
Зураг залуу насны нэгээхэн хэсэг чи минь
Зул шиг бүсгүйг даган андыгаа орхих чинь зөв өө

Зүгээр дээ анд минь. Эхнэр хүн чиний л амьдрал
Зүүдэн тэртээх нөхөрлөл минь бидний л дурсамж
Зүрхэн тол...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-03-29
Дулаахан.

Цагийн саалтанд гундсан сэтгэлийг минь
Цаанаа л дулаахан нэгэн сэргээнэ
Цадиг муутайхан налиг дурлал бус
Цагаахан бөгөөд бүлээхэн амьсгал урсна

Дүр, сэтгэлийг нь цөөхөн мэдэрсэн ч
Дүрлэгэр нүдэн чамайг цөхрөлтгүй эрнэ
Дүн цагаахан өвлийн дулаахан дурлал
Дүүмэдхэн түүнийг би дууланхан, дууданхан дулаарнам.

                                                                      Д.МС-д 2011,03,29

...

| Сэтгэгдэл бичих