Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2011-03-17
Монгол Цэрэг эрийн тангараг

Монгол улсын иргэн би
Монгол улсын үндсэн хуулиаар хүлээсэн
Иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж
Өвөг дээдсийнхээ ариун голомт болсон
Монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг
Амь бие үл хайрлан батлан хамгаалахаа
Эх орон, ард түмэндээ андгайлан тангараглъя
Би ард түмнийхээ эв нэгдэл
Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж
Цэргийн эрдэмд шамдан боловсорч
Улсын нууцыг найдвартай хадгалж
Монгол улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглъя
Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангарагаасаа няцвал
Төрийн хуулийн цээрлэл хүлээнэ
Монгол улсын төлөө зү...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-03-17
Улсын манаа, гэрийн хийморь эрс дээ Монгол Цэргийн өдрийн баярын мэнд


Улаан залаат Монгол түмний
Уухайн түрлэгтэй эгэл цэрэг
Ухаант өвгөдийн цусан залгамж
Улсын манаа, гэрийн хийморь эрс дээ
Монгол Цэргийн өдрийн баярын мэнд
Монгол улсын төлөө зүтгэе............

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-03-16
Миний найз нарын голсон миний зарим шүлгүүдээс 6

Харанхуй өрөөнд ганцаараа
          өвдөгөө тэврээд
Хар нүдэндээ нулимс мэлтэлзүүлэн
          уйлж суух чинь юутай үзэсгэлэнтэй вэ
Харанхуй дотроос цонхоор чинь би
          даарсандаа чичрээд
Харж байсан минь юутай
          жаргалтайсан
Өрөөний голд зөөлөн сандал дээр чи
Өмнө чинь харин нэг жаазтай зураг байсансан
Эдүгээ тэр зураг миний өмнө байнам
Өөрийн эрхгүй инээмсэглэмээр энэ залуухан хархүүг
Өөрийгөө гэхэд бэрхтэй, би өтөлжээ
Тэр цагийнх шиг ахиад нэг аялалд явахсан
Тэгээд намайг санаж уйлахыг чинь дахин нэг сэм харахсан...

               *     *     *

Нүд минь юу ч сонсоогүй
Нүгэлт энэ орчлонгоос
Нада...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-03-07
Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийн мэнд. Сайхан баярлацгаагаарай Бүсгүйчүүд ээ.........


Халх Монголын үзэмж гоо
Хатан завилалтай тэнгэрийн дагинуудад аа Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийн өдрийн мэнд хүргье. / Бага согтож, баахан наргиарай /

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-03-07
Монголжингоод би хайртай.......

Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараалаар ирсэн

Бүрэг ичимхий дүртэй Монголжингоод би хайртай.

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2011-03-04
Нүгэлтэн......

 Хоёр хайранд тэлүүлсэн чи бусдын дэргэд азтан

Хоёр хайрыг үнэгүйдүүлсэн чи бурханы өмнө ялтан

Хоёр хайраас дэлгэрсэн чи дэлбээгүй үлдсэн сарнай

Хоёр хайраар тоглосон чи гэмгүй үзэгдэх нүгэлтэн

| Сэтгэгдэл бичих