Бичигдсэн өдөр: 2011-10-30
Анхны цасны "НО"
Өнөөдөр малгайлан буух анхны цас өвлийг жинхэнэ утгаар нь дагуулж ирлээ. Хязгаар нь үл харагдах тэнгэрт хуралдах зузаан саарал үүлнээс цасан ширхэг том томоор хаашаа л бол хаашаа хаялах нь сүүлийн үед цаг агаар ямар нь ч мэдэгдэхгүй байсан орчлонг хурдхан л цагаан өнгөөр будая уу гэж яарсан гэлтэй.
Үнэхээр ч дуу шуугиан ихтэй хотод цас орсоноор хүний хөлийн чимээ зөөлөрч, том том техник хэрэгслүүдийн дуу ч намсах шиг болж хахир хатуу юм болгонд дэлхий ээж зөөлөвч тавьж байх шиг...
... За уянгын халил дууслаа, үнэнийг хэлэхэд анхны цасанд нэг л том НО байгаа хэхэ, ихэнх хүмүүс надтай адил бодолтой байгаа гэдэгт би итгэлтэй байна. Уг нь анхны цас гоё л доо, хүн болгон л дуртай. Анхны цас орохоор өвөл ирлээ дээ гэж хүний сэтгэл хөдөлдөг эсвэл ямар нэгэн нандин учрал тохиолдоно гэж бат итгэсэн хүний аз таарч гэнэт сайхан учрал болдог бүүр анхны цаснаар анхны хайртайгаа ч юмуу учраад дурсамжтай үлдсэн болохоор нь л олон хүмүүс дуртай байдаг.
Харин надад анхны цаснаас хоёр дахь ч юмуу гурав дахь, бүүр ороод дагтаршчихсан цасан дээр дахин том ширхэгтэй цас зөөлнөөр орох гоё.
Харин анхны цасны ганц НО нь юу вэ гэж үү?
Анхны цас орох үеэр ихэнхдээ дулаахан байдаг болохоор их орох тусмаа маш их шавар шавхай үүсгэж хайлдаг. Би энэ шавар шавхай, бохир завааныг үнэхээр үзэн яддаг, дээрээс нь надад илүү дутуу ажил нэмэгдэхэд бүр уур хүрдэг. Шал завхарсан эд кэкэ, өнөөдөр л гэхэд би энэ анхны цаснаас болж их цэвэрлэгээ хийх хэрэг гарлаа. Үүнээс болоод л би энэ муу анхны цасанд "өширхөөд" байгаа юм. Харин одоо бол аль хэдийн цас хайлахааргүй болсон учраас сэтгэл амарч уур гарлаа л даа нтр... . Тэгээд одоо яалтай билээ дээ, цаг агаарыг захирч чадахгүйгээс хойш, ямар анхны биш шууд цасны 5 дахь оролтыг оруул гээд л сууж байлтай нь биш. Ийм л байна даа...