Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2013-08-06
Хэзээ?




Би хэзээ завтай болох юм бол доо, үгүй ээ надад хэзээ эрх чөлөө өгөх юм бэ? Бишээ хэзээ би эрх чөлөөтэй болох вэ… Бас л биш… Жаргал нь хэтэрсэн хүн ингэж тэнэгтсээр байгаад л цаг хугацаа урсан өнгөрч байгааг ч анзаардаггүй байх нь. Яг одоо би юу мөрөөдөж, юу хийж явнаа. Зүгээр л урсгалаараа л яваад байгаагаа мэдсээр байж хөдөлж ерөөсөө чадахгүй юм. Надад нэг том сургамж хэрэгтэй л байх шиг. Заавал тэрний дараагаар юу хийж байгаагаа ойлгох юм шиг. Тэр үед зовлон дэргэд ирсэн байна. Би асууна. Амьдрал надад яагаад ийм хатуу ханддаг юм бэ? Хэзээ энэ бүхэн дуусах юм бэ? Хүн ийм л байдаг аж. Хэсэг ...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2011-10-30
Анхны цасны "НО"



Өнөөдөр малгайлан буух анхны цас өвлийг жинхэнэ утгаар нь дагуулж ирлээ. Хязгаар нь үл харагдах тэнгэрт хуралдах зузаан саарал үүлнээс цасан ширхэг том томоор хаашаа л бол хаашаа хаялах нь сүүлийн үед цаг агаар ямар нь ч мэдэгдэхгүй байсан орчлонг хурдхан л цагаан өнгөөр будая уу гэж яарсан гэлтэй.
Үнэхээр ч дуу шуугиан ихтэй хотод цас орсоноор хүний хөлийн чимээ зөөлөрч, том том техник хэрэгслүүдийн дуу ч намсах шиг болж хахир хатуу юм болгонд дэлхий ээж зөөлөвч тавьж байх шиг...


... За уянгын халил дууслаа, үнэнийг хэлэхэд анхны цасанд нэг л том НО байгаа хэхэ, ихэнх хүмүүс надтай адил бодолто...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2011-10-23
Дурсамж


10-р ангиа төгсөж байхдаа сэтгэл нь хөдөлсөн 2 найз уусан ганц ганц пивоныхоо халуунд төгсөлтийн тухай дуу бичиж байлаа Тэр үед үнэхээр сургуулиа төгсөмөөргүй, болдогсон бол үргэлж л 10-р ангидаа баймаар тийм их бие биедээ дассан байсан сан. Ноорогоо ухаж яваад тэр бичсэн дууныхаа үгийг олж авлаа, тэгсэн нэг сонин нь үгийг нь хараад л зохиож байсан ая нь шууд толгойд орж ирж байх юм. Аргагүй л их сэтгэлд хоногшиж дээ. Даанч нот мэдэхгүй болохоор аяыг нь оруулж чадахгүй нь дээ. 


Байнгын сэргэг балчир үеийн

Баяр хөөртэй сурагч нас минь

Багшдаа зэмлүүлээд уйлж суухдаа ч

Бардам ихэмсэг сурагч...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2011-10-23
Миний найзууд гэж хэн бэ? - 3

 Би гэж хүн блогоороо оролгүй бараг л бүтэн жилийн нүүр үзжээ. Энэ урт хугацаанд бүх л бие сэтгэлээ хичээлдээ хандуулж байсан болохоор олигтойхон бичлэг оруулах заваар тун бага байлаа. Одоо харин бүх зүйл ард үлдэж "алба" хөнгөрсөн болохоор блогтойгоо нөхөрлөнөө гэж  Хамгийн сүүлд ийм гарчигтай бичлэг оруулж байснаа санаж байна, тэр үед хүмүүсийн саналаар цуврал 2 нийтлэл оруулсан. Харин энэ удаа бичлэгээ шууд төгсгөлийг нь болгож Р. Чойномын "Инээдэг хүмүүс" шүлгийн хэсгээс оруулж байна. 
music.tulhuur.com/index.php

...

Миний нөхөд... 
«... Нөхөд гэдэг ч дээ хаашаа ч улс юм бэ» гэж 
Зуун х...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2011-03-31
БАГШ


Амьд бурхан байдаг гэвэл тэр нь зөвхөн та билээ
Ариун мутраас нь адис авсан азтай хүмүүн нь бид билээ
Сац суварга олныг бүтээж ачийг тань хариулна гэвэл   
Сая саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ

Сүүдэр дайрвал хиртчих гэнэн цайлган насанд минь
Сүүнээс цагаан сэтгэлээр эрдмийн аянд хөтөлсөн
Сайхан залуу насаа бусдын төлөө зориулсан
Сайн мууг таниулж шинжлэх ухаанд сургасан

Олон ардын багачуудыг гар гараас нь атгуулан
Орчлонд хэзээ ч салахгүй үнэнч найзууд болгосон
Омог бардам омголон зандаа ташуурч явах үед минь
Ороолгосон харцаар ой тоонд минь амьдралын ухаан суулгасан

Тугалын бэлчээрт тоглож өссөн...

Шууд холбоос

Бичигдсэн өдөр: 2011-01-27
Хайр гэж юу вэ ?


Хайр гэдэг ханан дээр зурсан зүрх биш

Хайр гэдэг хадан дээр сийлсэн дурсгал биш

Хайр гэдэг хэн хүний хамаагүй хэлчихдэг үг биш

Хайр гэдэг харин хамгаас нандин итгэлцэл юм

 

Хамаг л амьтсын эх үрээ харамлах сэтгэлийг

Холын харь орноос эх нутгаа санах бодлыг

Хачин сайхан байгалийн тансаг бүхнийг мэдрэхийг

Хайлган сэтгэлт хүмүүс хайр гэдэг ажээ.

 

Өгөөмөр сэтгэлт багшийн шавьдаа сургах эрдмийг

Өөрийг нь хүмүүжүүлж өсгөсөн эцэг эхийн ачийг

Өстөн дайсан байсан ч биесээ өршөөх сэтгэлийг

Өөр хэсэг хүмүүс бас хайр гэдэг ажээ.

 

Хөх тэнгэрийн нар амьтай бүхнийг ээхийг

Хөрст дэлхийн шоро...

Шууд холбоос