Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-05-07
Чамаас гуйя бүсгүй минь........

Хатсан сэтгэлийн минь гүнд хайрын үйлтгэлээр аадар цутгаж
Хаврын цөн шиг хамаг бүгдийг хаа хамаагүй урсган үерлүүлж
Хатуурч, заг шиг, занар шиг болсон биеийг минь дэвтээж
Хайлсан тугалга, зуурсан гурил шиг уян болгож хайрла. Бүсгүй минь..........    

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-07
Бид давалгаа...............

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина..............

Мөр мөрөөрөө урсах хүмүүсийн давалгаанд орж
Мөнх бусын орчлонд тэдэнтэй өрсөн, ижилсэн бас үзэн ядаж
Мөлгөр чулуу болтлоо элж, мөс сэтгэлээр бас нэгнээ хайрч
Мөхөх тавилантайгаа зөрөн, мөргөлдөн, чихэлдэн тэдэнтэй хамт би урснам.

Зуур замдаа нэгнээ гээж, нэмэр болгож замын хань элсүүлж
Зугаалж байгаа гэлтэй, зугтааж байгаа гэлтэй
Зун, намар, өвөл, хаварыг зуун зуунаар үдэж, угтаж
Зураг тавилан гэж, зутарч, ядарч тэд надтай адил урсаж явна.

Далайн түрлэг шиг, татлага шиг
Дандаа бид хойшоо урагшаа урсана, цалгина........

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-07
Анд нартаа.........

Замын дундаас бид нэгнээ олж
Залуу насны түүхээ бичилцэж
Заяа зургаа хамтдаа зуралцан
Замбуу энэхэн орчлонд андууд болсоон бид

Олны давалгаанд оргилон цолин явахдаа
Онцолж тэднээс нэгэндээ ууссан, биесээ түшсэн
Онож алдах гэнэхэн насаа нөхөрлөлөөр тэгшилсэн
Охидын харцыг унагаж, охидоор өөрсдийгөө чимсэн андууд болсоон бид

Хүрдэт орчлон эргэж, он жил алславч
Хүүхэд зангаа гээж, оюутан ахуйгаа мартаагүй
Хүний л дээд, миний л андууд минь
Хүж дэлхийн энгэрт хамтдаа тодорно оо. Бүгдээрээ. Та нарыгаа холд ч, ойрд ч санаж, та нараараа дутаж явнаа муу найз нь...
...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-07
Солиорол...............

Салаа, мушгиа замууд өмнөөс угтаж
Сар, жилүүд саахалтаас холд үлдэж
Сахал, үс дэл шиг сагсалзаж
Санаа, оноо сар шиг хөрөх нь юу билээ

Зүг, чиг хаашаа нь үл мэдэгдэх
Зөн, совин хэн рүү хөтлөх
Зүс, царай юуны өмнө гундах
Зөв, буруу явдалыг минь тунгаах чи хэнсэн билээ


| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-07

Гадаа жаахан жихүүн байна. Сайхан тамхи татъя гэтэл салхи талыг нь татаад хэцүү юм аа. Цаг хугацаа хурдалсаар, зарим үед зогссоор. Үдшийн энэ цаг үе хамгийн аятайхан нь ч юм шиг. Өдийд хүмүүс тус тусын тааваараа унтах нь унтаж, кино шийгээ үзэж өдрийн алжаалаа тайлаж байхад би өдөржин ядарсан мөртлөө нойр огт хүрэхгүй юм. Ямар сайндаа телевиз үзье гэтэл улиг болсон, аль эсвэл хүний сонирхол татах зүйлгүй. Өөр зүйл үгүй учраас л хүмүүс ийм зүйл үздэг болов уу гэмээр санагдлаа. Ганцаараа энэхэн цаг хугацаанд хамгийн тайван газар байгаа ч юм шиг. Өөрийн таалдаг дуунуудаа сонсоод л ганц нэг юм бич...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-06

Намираа хуран сэтгэл хөлөргөсөн

                             саарал намар

Навчис нь гунигтай шүүдэр мэлтрүүлэн

                            толгой бөхөгөр

Буцаж яваа наран илч муутай

                            өдрийг өнгөрөөнө

Буруутан болсон гэнэн зүрхэн

                            хоног тоолон

                            хорвоог туулан

                                 нууцхан хайрлан

                                 нулимстай зүүдлэн

                                                  чамайгаа санана.


Доголон нулимс сэтгэл дэвтээн алгуурхан урсана

Долоон Бурхан зовлон ху...

| Сэтгэгдэл бичих