Хуучин нийтлэл
Бичигдсэн өдөр: 2010-05-06

Сэтгэл алдрах тэрхэн цагт

                  зүрх буруутан болох нь элбэг

Сэмэрсэн итгэл гэгэлзэх үед 

                  зүүд хүртэл тохуурхах нь даажинтай

Нулимсаар даруулсан сүүлчийн

                  гашуудалт шөнө үл мартагдана

Нурсан амьдралынхаа туурин дээр

                  дурсамж бүхэнээ орхин

                             эргэж харахгүй алхана аа.



Буян нүгэл орчилдсон зэвхий саарал хорвоод

Буугаад мордох зэрвэсхэн үедээ бүлээн хайраа ивэлгэж

Буцааж нэхэхгүй өглөгч зангаар бүгдэд харамгүй түгээж

Будант орчлонгийн өнгийг цагаан сүүгээрээ сүлэхээр

Бүсгүй танхи заяанд Бурханы зараа...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-06

Цоггүй. Унтарсан, унтаа харцтай бүсгүй
Цаанаа л нэг жихүүцсэн, бас яарсан зөрөх нь
Эрт урьдын зүүд шиг, эрх биш нэгийг сануулан
"Эхнэр" бэлзгээ хальт харуулан одлоо

Тийм байна. Тэр мөн байна.Яг мөн
Тэртээх түүхийн нугачаанд хамт бүдэрсэн
Тэвэр багадсан шөнийг анх амсуулсан
"Тэдний" охин тэр л дүрээрээ яг мөн байна

Зайлуул. Намайг явахад тэр хүлээнэ гэж амлаж байсан
Завхарсан юм бодохийн гэж би шоглож суусан
Замаа бодоорой гэж гарахдаа би шивнэж үлдээсэн
"Зам"-аа алдсан гэж найзууд араас "захидал" чулуудсан

Эцэг нь намайг хүлээж цөхөхдөө хорвоог орхиж
Эхнэртэй болсон гэж би худал үг хүмүүст цацаж
Эндсэн дээр...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-06

Тэр бүсгүй. Амьдралын гэгээтэй аятайхан бүсгүй
Ардын дуу шиг гэгэлхэн, алтан намар шиг намуухан
Алдах эрхгүй, зүрхний ганцхан "нар"-аа гэж
Аавын хөвгүүдийн энгэр түшихээ яараагүй бүсгүй.

Тэр бүсгүй. Бусдын өмнө тэр өргүй, нүгэлгүй бүсгүй
Будант орчлонд мөртэй, Бурхан ганц үртэй
Булгилах цагын энтэй, Буруу зөвийн цэнэтэй
Буурал орчлонгоос айгаагүй сөрсөн, Булт олны "нүд"-нээс зөрсөн танхилхан бүсгүй. ......

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-06

Сондор хэлхэх шиг би үгс цуглуулна
Солгой хүн шиг солиотой аялна
Сонин болгож бусдад уншуулна
Согтуу аятай "амьдралаа нуршина"

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-06

Улиран одсон дурсамжийн хэлтэрхий
Учрал дутсан цагын нахиа
Ганцхан удаагын нууцхан жаргал амсуулсан
Ганган бүсгүй зүүдэнд юуг сануулав.

Ааваас чинь эмээж, амрагаас чинь хулгайлсан
Ахархан шөнийн амтат үйлтгэлийг мартаж
Алсхан хорвоогын альхан чөлөөнд
Алхаж, зүтгэж яваа бол чи минь

Эрийг чинь эзгүйчилсэн би гэмтэй
Эхнэр аалиа мартсан чи ч нүгэлтэй
Энэхэн хугацаанд амталсан жаргал амттай
Эдүгээ харин бүхэнд нууцтай, хоюул танихгүй танилууд

Дахиж зүүдэнд минь битгий саатаарай
Даамайхан амрагтаа "хар авхуулж", бангадуулж мэднэ
Дараа харин "тааралдах" үедээ "мэнд"-тэй өнгөрөх
Даруулга чангатай "эртний танил" үлдь...

| Сэтгэгдэл бичих

Бичигдсэн өдөр: 2010-05-06
Үүнийг уншиж, үгийг минь тунгаана буй заа...



Шуналын харцаар хааяахан нэг чамайг нүцгэлж
Шунх улаахан уруулыг шимж зүүдлээд л сэрж
Шүлэг, дууны онгодоо нэрээр чинь хөглөж
Шүтээн болсон эрээс чинь шөнийн жаргалыг нь хугасалахсан. Хүний хүн минь....






 

| Сэтгэгдэл бичих