Бичигдсэн өдөр: 2010-04-27
Орхиод одсон одхон Оюунанаа чамдаа
Шүлгийн шивнээ болон урсах
Насан багахан үеийн хонгор
Сүсэг бишрэлийн шүтээн болсон
Нартад ховорхон миний л хонгор
Онож алдсаныг дэнслэгч цаг хугацааны диваажинд дэргэд чинь байж
Юмдүүжин цэцэгийн эмзэгхэн дэлбээ адил гарыг чинь атгаж
Урсан урсан өнгөрөх хоног өдрийн нугачаанд сөхрөлгүй
Кар*-тай өвлийн жихүүнд жиндэж үзэлгүй
Анир чимээгүй оддын шивнээ дуулдам үдшээр наланхан сууж
Дутаж гомдсон сэтгэлээ аргаданхан чиний л дэргэд жаргахсан даа Оюунанаа.....
Жавар үргээж
Жаргалтай инээсэн - Нүд
Нүгэл үргээж
Нүдээрээ инээсэн - Охин
Сүүн зүүдний ээдрээгээр бодол зангидаж хүлээе
Сүсэг итгэлийн тарнийг зүрхэндээ...

Бичигдсэн өдөр: 2010-04-19
Санаж байна......................
Санасан сэтгэлээ аргаданхан чамайгаа би үнсдэг
Сарны шувуу шиг нисчих вий гэсэндээ чанга тэвэрдэг
Самсаа шархируулж бодол аргаддаг үсийг тань үнэрлэдэг
Сар нарны зааг дээр санан байж чамдаа би очдог оо.
Намраар буцах тогоруу гэгэлгэн бодол орхино
Хөндий даган цайрах жихүүн цайвар бороо зүсэрнэ
Хөдөс борогхон толгод цэцэгсийн шүүдэрт жиндэнэ
Хөглөж амжаагүй үгс эргэн хурган бодолд зангирна
Хөвөрч одох цуваа гунигт нүднээ алсрана

...